Шууд Chart

Нийслэлийн соёл урлагийн байгууллагууд тулгамдсан асуудлаа хэлэлцэв

2019-05-21 12:52:36

Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны Боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын дэд хороо хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар соёл урлагийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Соёл урлагийн газраас өнгөрөгч хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Жишээлбэл 2019 оны эхний хагас жилд тус газраас оюуны өмчийг дээдлэгч аян өрнүүлж зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хуулийг сурталчлах видео контентууд бэлтгэн түгээх, баг хорооны иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх чанар хүртээмжийг сайжруулах, хотын соёлыг иргэдэд төлөвшүүлэх зорилготой нийслэлийн соёлын элч ажиллуулах журам боловсруулсан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэжээ

 Үүний дараа иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав. Тухайлбал нийслэлийн Улаанбаатар чуулга, дүүргүүдийн соёлын ордонд үзэгчдийн суудлын тоо хүрэлцэхгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг хэллээ. Мөн соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн асуудлыг ч шийдэх шаардлага гарч байгааг дурьдсан юм. Дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл энэ асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлт боловсруулан холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Нийслэлийн соёл урлагийн байгууллагууд тулгамдсан асуудлаа хэлэлцэв  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй