Шууд Chart

Какүрюү М.Ананд тэргүүлж байна

2019-05-21 12:51:48

Шинэ эзэн хаан Нарүхитогийн эрин, Рэйва тооллын анхны башёгийн ес дэх өдрийн барилдааны дээд зиндааг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд Окиноүмиг ёрикири мэхээр давснаар найм дахь ялалтаа байгуулж, тавиас дээш хувийн амжилт үзүүллээ.

Мөн энэ өдөр Сэкиваке Точиношиний өрсөлдөгч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй учраас найман даваатай болж ёкозүнатай унаа, даваа зэргэцлээ. Түүнчлэн Маэгашира Асанояама найман даваатайгаар дээрх хоёрын бөхийн хамт башёг тэргүүлэн барилдаж байна.

Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил Дайейшогоор тав дахь ялалтаа байгуулсан бол маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр /6-3/, Шиманоүмиг давав. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ Саданоүмид уналаа.

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн /6-3/, Араваши Э.Дөлгөөн /3-6/ нар өрсөлдөгчдөө орхив. Харин Кёкүшюүхо Эрдэнэбаатар /5-4/, Азүмарюү С.Тодбилэг /4-5/, Миторюү Б.Төрболд /3-6/, Сэйро А.Өнөболд /3-6/ нар өрсөлдөгчдөө өвдөг шороодлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд тэргүүлж байна  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй