Шууд Chart

Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-05-21 13:08:05

Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн “Өргөстэй” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т тавдугаар сарын 20-ны өдрийн 15:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг тухайн өдрийн 15:45 цагт цахим хаяг болон радио станцаар мэдэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Д.Цэрэвсамбуугаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэлээ. 


Говь-Алтай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй