Шууд Chart

Н.Золбоо, Ө.Батзул нар Сассарид зодоглоно

2019-05-21 14:37:02

Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит буюу Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Италийн Сардиния арлын Сассари хотод болно.

24 дэх удаагийн тэмцээнд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул 97 кг-ын жинд, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, "Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Золбоо 125 кг-д хүч үзнэ. 

Тус тэмцээнд манай тамирчдаас 2016 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Б.Шоовдор, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 2018 онд ОУХМ С.Ганбаяр нар түрүүлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Золбоо, Ө.Батзул нар Сассарид зодоглоно  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй