Шууд Chart

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

2019-05-21 15:30:08

26 настай Селена Гомез, 68 настай Билл Мюррей нар гэрлэх тухай мэдээлэл олон хүнийг цочирдуулсан болов уу. Тэгвэл Селена, Билл нарын дотно байдал, Селенагийн Instagram дээр бичсэн зүйл зэрэг нь 2019 оны зургаадугаар сарын 14-нд нээлтээ хийх шинэ киноны промошн буюу сурталчилгаа гэж тайлбарлаж болно. Тун саяхан болсон Каннын кино наадмын нээлт дээр “The Dead Don’t Die” нэртэй инээдмийн киноны дебют үзлэг хийгдсэн бөгөөд киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Энэ үеэр дуучин Селена Гомез кинонд хамтран тоглосон нэрт инээдмийн жүжигчин, элэглэгч Билл Мюррэйтэй тун чиг дотно харагдаж, хөгжилдөж байсан нь таамаглал дэвшүүлэх дуртай олон нийтэд янз бүрийг бодогдуулсан аж.

Ямартай ч, хэд хоногийн өмнө Селена киноныхоо хэвлэлийн хурал дээр “Сошиал медиа залуу хүмүүст маш их хортой үр дагавар авчирдаг. Хэрэглээ нь хэтэрсэн тохиолдолд та өөрийгөө татаж авч чадахгүй байдалд ордог. Хэрэглэгчид өөрсдийгөө аюулгүй байлгах боломжгүй болсон энэ үед та л өөрийгөө сошиал медиагийн өвчин, хэт хэрэглээнээс татан авч чадна. Ялангуяа залуу охид, хөвгүүдэд нийгмийн харилцааны сайтууд бүрүү үлгэр дуурайлал үзүүлдэг нь үнэн” хэмээн ярьж байсан. Тэгвэл ганц хоногийн дараа ийнхүү өөрөөсөө үе мултарсан ахмад хүнтэй гэрлэнэ хэмээн хошигносон нь магадгүй сошиал медиагийн хэрэглээ ямар хүчтэй байгаа, түүгээр дамжин мэдээлэл хэр хурдтай тархдаг болохыг зориудаар харуулах гэсэн үйлдэл ч байж мэдэх юм.

Селенатай нэр холбогдоод буй Билл Мюррейгийн хувьд Алтан Бөмбөрцөг, BAFTA-гийн наадмаас шилдэг жүжигчин шагнал авсан мундаг эрхэм билээ. Тэрбээр 2003 онд тоглосон Lost in Translation киногоороо мэргэжилтнүүдээс сайшаалыг ихээр хүртсэн байдаг. Хаа холын Токио хотод, хэл соёл нэвтрэлцэхгүй соёлын шоок, ганцаардалд орсон дунд насны эр өөрөөсөө олон дүү оюутан бүсгүйтэй танилцаж, сонирхолтой найзын харилцаа/хайр ч юмуу үүсгэж буй үйл явдлыг өгүүлдэг уг киног та үзээгүй бол үзэхийг зөвлөж байна.

Селена, Билл нарын ахархан боловч анхаарал татсан “сээтэгнэл” нь тун удахгүй нээлтээ хийх киноны маркетинг/промошн, мөн Селена сошиал медиагийн хэт их хэрэглээний талаар хүмүүст хүргэх мессеж хэмээн ойлгож болно. За тэгэхээр Селенагийн фенүүд санаа зоволтгүй аж.

 

 


Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй