Шууд Chart

"Формула-1"-ийн домогт нисгэгч Никки Лауда насан өөд болжээ

2019-05-21 16:10:58

"Формула-1"-ийн домогт нисгэгч Никки Лауда насан өөд боллоо. Австрийн авто уралдаанч, бизнесмен, телевизийн хөтлөгч тэрбээр “Даваа гарагт 70 насандаа унтаагаараа тэнгэрийн оронд заларсан” гэж гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.

Никки Лауда бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж урт удаан хугацаанд өвдсөнөөс гадна ослоос үлдсэн урхагууд нь их спортоо орхиход нь нөлөөлсөн гэж хэвлэлүүд бичиж байна.

Сүүлд 2018 онд тэрбээр яаралтай уушги шилжүүлэх мэс засал хийлгэж, ханиадны улмаас эмнэлэгт хэвтэж байсныг ч дурджээ. Түүнийг 1976 оны Германы “Гран при”-д оролцох үеэр "Ферари" машин нь хяналтгүй болж, 200 км/цагийн хурдтай нисч явсан машинаараа хашлага мөргөн осолдож, машинтайгаа шатсан түүнийг тухайн үед бараг л нас барлаа гэж сүүлчийн ёслолыг нь үйлдэж байжээ.

Гэтэл ослоос хойш 42 хоногийн дараа алдарт нисгэгч Никки Лауда хөл дээрээ босч, Италийн “Гран при” уралдаанд орж, Британийн тамирчны дараа дэд байрын эзэн болж байжээ.

Ослын дараа 1977, 1984 онд "Формула-1"-д хоёр, гурав дахь удаагаа нэрээ бичүүлж, гурван удаа Дэлхийн аварга болж байсан тэрбээр уралдааны карьераа 1985 онд дуусгахад "Формула-1"-д нийт 171 удаа оролцсоноос 25 удаа түрүүлж, 54 удаа шагналын индэрт гарч байсан байна.

Домогт нисгэгч, телевизийн хөтлөгч, бизнесмен Никки Лауда их спортдоо чин зүрхнээсээ дурласан, уйгагүй дайчин хүн байсныг хэвлэлүүд бичиж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Формула-1"-ийн домогт нисгэгч Никки Лауда насан өөд болжээ   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй