Шууд Chart

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн уулзалт лхагва гарагт эхэлнэ

2019-05-21 16:14:19

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл,хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалт манай улсад энэ сарын 22-ноос 25-нд болох гэж байна.

Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг. Энэхүү дээд түвшний бүлгийн даргаар МУ-ын статистикийн хорооны дарга А.Ариунзаяа сонгогдоод буй. Тус уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Дээд түвшний бүлгийн гишүүд, Олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй дээд хэмжээний олон улс орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.

Тухайлбал, НҮБ-ын статистикийн хэлтсийн дарга Стейфан Швайнфест, Дэлхийн Банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын статистикийн хэлтсийн дарга Хосе Росеро Монкаё, Их Британийн олон улсын хөгжлийн яамны мэдээллийн хувьсгалын багийн ахлагч Реичел Биавэн, Парис 21-ийн дэд нарийн бичгийн газрын менежер Эль Иза зэрэг томоохон зочид төлөөлөгчид оролцоно.

Мөн АНУ, Ангол, Аргентин, Дани, Унгар, Эквадор, Кени, Танзани, ӨАБНУ, Суринэм, Мьянмар, Их Британи, Мароккогийн Вант Улс, Шри Ланка, Итали, Палестин, Швейцарын Холбооны Улс зэрэг 20 гаруйулс орны статистикийн дарга, статистикчид нэгэн дор цуглах юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

 

 

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн уулзалт лхагва гарагт эхэлнэ  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй