
Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн засаг захиргааны дэд тэргүүнээр ажиллаж байсан Андрей Портнов өчигдөр Төрийн тэргүүний суудлаа өгсөн Петро Порошенког Улсын мөрдөн байцаах товчоонд шалгуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр өргөдлийнхөө хуулбарыг “Телеграм” сувагтаа нийтэлсэн байна.
Экс Ерөнхийлөгч Петро Порошенког улсаасаа урвасан, засгийн эрхийг булаах оролдлого хийсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгажээ. Ингээд өргөдлөө тавдугаар сарын 20-нд Порошенкогийн халдашгүй эрхээ шилжүүлсэн өдөр өгсөн гэсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Петро Порошенкогийн эсрэг эрүүгийн 10 хэрэг нээсэн нь тодорхой болсон юм. Түүнийг хууль бусаар баяжсан, авлига авсан, Украины Аюулгүйн албаны нууц шорон байгуулсан зэрэг олон хэргээр буруутгасан байна.
Андрей Портнов 2014 онд Киевт төрийн эргэлт гарсны дараа Украиныг орхисон юм. Тэрбээр Владимир Зеленскийг ялсны дараа эх орондоо эргэн ирэхээ зарлаж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос нэг хоногийн өмнө Укриндаа ирсэн юм.
Петро Порошенког Улсын мөрдөн байцаах товчоонд шалгуулах хүсэлт гаргалаа | ||
Үзсэн: 237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.