Шууд Chart

Гавьяат жүжигчин И.Одончимэг Ази киноны долоо хоног арга хэмжээнд оролцлоо

2019-05-21 16:40:19

Ази киноны долоо хоног арга хэмжээний нээлт энэ сарын 16-нд БНХАУ-ын Бээжин хотын Хөдөлмөрчдийн соёлын ордонд болжээ. Энэ арга хэмжээний хүрээнд кино уран бүтээлчдийн зөвлөгөөн, Ази киноны үзэсгэлэн, Ази найруулагчдын форум, Азийн шилдэг киноны үзвэр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Тэгвэл тус арга хэмжээнд Монгол Улсаас гавьяат жүжигчин И.Одончимэг оролцжээ.

Үүнээс Азийн 30 гаруй орны 60 орчим кино БНХАУ-ын үзэгчдэд хүрэх аж.

Дашрамд дуулгахад, гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулж, гол дүрийг нь бүтээсэн “Х түц” продакшны “Солиот эх” бүтээл өнгөрсөн онд БНХАУ-ын кино наадамд өрсөлдөж, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат жүжигчин И.Одончимэг Ази киноны долоо хоног арга хэмжээнд оролцлоо  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй