Шууд Chart

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

2019-05-21 16:48:31

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулсан юм.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй