Шууд Chart

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих бэлтгэл ажил хийгдэж эхэллээ

2019-05-21 17:29:57

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт “Даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн удирдлагын зохицуулалтын тогтолцоог сайжруулна”, Санхүүгийн зохицуулах хорооны 2018-2021 оны стратеги төлөвлөгөөнд “Санхүүгийн зах зээлд оролцогч талуудын хооронд санхүүгийн эх үүсвэрийн үр ашигтай урсгалыг бий болгож, эрсдэлийн удирдлага, хяналтын оновчтой тогтолцоо бүхий тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу шилжиж эхлээд байна.

Яагаад эрсдэлд суурилсан хяналт шалгалт руу шилжих ёстой вэ?

Уламжлалт хяналт шалгалттай харьцуулахад үр ашигтай: Олон улсад дампуурсан болон уналтад орсон компаниудын тохиолдлыг судалж үзэхэд хууль, дүрэм зөрчсөнөөс биш харин удирдлага, санхүүгийн хяналт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо сул, компанийн засаглал хангалтгүй байгаагийн улмаас компаниуд дампуурч уналтад ордог байна.

Асуудлаас зайлсхийх боломжтой: Үүсч болзошгүй эрсдэлийг урьдчилан таньж мэдсэнээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болдог.

Боломж, нөөцөө зөв зүйлд зарцуулах: Хяналт шалгалтын байгууллагын хүн хүчний нөөц бололцоо үргэлж дутмаг байдаг. Иймд энэхүү хязгаарлагдмал нөөц бололцоог өндөр эрсдэл бүхий санхүүгийн системд томоохон хохирол учруулахуйц зүйлд анхаарлаа хандуулах боломжийг олгодог.

Хяналт шалгалтын зохион байгуулалт сайжрах: Тогтсон арга, аргачлалаар эрсдэлийг үнэлэх боломжийг олгодог.

Хянан шалгагчийн ур чадвар, мэдлэгийг шаарддаг: Хянан шалгагч нь шаардлагатай мэдээллүүдийг цуглуулан чанарын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийдэг.

Даатгагчийн эрсдэлийн удирдлага: Даатгагч нь эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар мэдээлэлтэй болдог.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо нь 3 тулгуур багана үзүүлэлтийг багтаадаг. Үүнд:

Тулгуур 1: Тоон үзүүлэлтийн шаардлага

• Даатгалын нөөц сангууд

• Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт

Тулгуур 2: Хяналт шалгалт

• Эрсдэлийн удирдлага ба засаглал

• Даатгагчийн өөрийн эрсдэл ба төлбөрийн чадварын үнэлгээ

• Зохицуулагчийн хяналт шалгалт

Тулгуур 3: Мэдээллийн ил тод байдал

• Санхүүгийн тайлан, нөхцөл, байдлын ил тод байдал

• Зах зээлийн ёс зүй, сахилга бат

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлэхийн тулд 1 дүгээр тулгуур багана үзүүлэлт буюу “Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал”, 2 дугаар тулгуур багана үзүүлэлт буюу “Даатгалын компанийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх журам”, “Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг тус тус боловсруулан 2019 оноос туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих бэлтгэл ажил хийгдэж эхэллээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй