Шууд Chart

ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-05-22 06:32:32

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг тусган, хуралдаан даргалагчийн зүгээс төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу ажиллаж, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй