Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медалийн эзэн боллоо

2019-05-22 10:40:52

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 18-26 ны хооронд классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна.

Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо. 

Ингэснээр тэрбээр пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн болж байгаа юм.

Мөн залуучуудын 74 кг-д Э.Галбаяр 170кг шахаж хүрэл,  мастер хоёр ангилалд -105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медалийн эзэн боллоо   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй