Шууд Chart

“Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна

2019-05-22 12:30:09

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар гамшгийн эрсдлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, мэдлэг дадлагыг эзэмшүүлнэ.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын байгууллага шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу “Гамшгийн эрсдлийн мэргэжлийн сургалт”-ыг зохион байгуулах эрх бүхий байгууллага болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


“Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” үргэлжилж байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй