Шууд Chart

Төсвийн удирдах ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулна

2019-05-22 12:45:25

Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт болж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, хууль дүрмийн дагуу захиран зарцуулахыг анхааруулж зарим хариуцлага алдсан төсвийн удирдах ажилтнуудад хариуцлага тооцохоо илэрхийлэв.

Аудитын дүгнэлтээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан дараах байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож албан тушаал бууруулахаар болов.

Гурвантэс сумын ЗДТГ
Номгон сумын ЗДТГ
Номгон сумын ЕБС
Сэврэй сумын ЗДТГ
Сэврэй сумын ЕБС
Цогт-Овоо сумын ЭМТ
Өмнөговь аймаг дахь Радио телевизийн станц
Даланзадгад сумын Нэгдүгээр цэцэрлэг
Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба
Даланзадгад сумын Буянт хотхон ОНӨААТҮГ
Цогтцэций сумын Алиман тойром ОНӨААТҮГ
Баян-Овоо сумын Долоо шар заг ОНӨААТҮГ

Түүнчлэн аудитаар сөрөг санал дүгнэлт авсан дараах байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болов.

Даланзадгад сумын 8, 23, 24 дүгээр цэцэрлэг

Гурвантэс сумын Эрүүл мэндийн төв

Хүрмэн сумын Жанжин говь ОНӨААТҮГ.

Цаашид төсөв захирагч, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, сумдын санхүү албаны дарга нарыг санхүүгийн үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журам, тушаал, шийдвэрийг даган мөрдөж ажиллахыг онцгой анхаарууллаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Төсвийн удирдах ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулна   
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй