Шууд Chart

Б.Энхбат дэлхийн аваргын цомыг эх орондоо авч ирж байна

2019-05-22 14:27:08

Өмнөд Африкийн Жоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос дэлхийн дэвжээнд Монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, дэлхийн аваргын цомыг эх орондоо авч ирж байна.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон хүү маань маргааш эх орондоо ирэх аж.

Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү IFBB Arnold Classic тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Дэлхийн шинэ аварга болон мэндэлж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Энхбат дэлхийн аваргын цомыг эх орондоо авч ирж байна  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй