Шууд Chart

“Худалдааны дайн” дуу Хятадын нийгмийн сүлжээнд үзэлт ихтэй байна

2019-05-22 16:29:29

АНУ, БНХАУ-ын худалдааны маргааныг өгүүлсэн суртал ухуулгын дуу Хятадын нийгмийн сүлжээнд өндөр хандалттай байна. Өмнө нь албан ажил хийдэг байсан Хятадын иргэн Жао Лиантиений бичсэн “Худалдааны дайн” гэдэг дууны видео бичлэг өнгөрөгч баасан гарагт Хятадын "ВеЧат" сүлжээнд нийтлэгдэж, зуу гаруй мянган хүн үзэж сонирхсон байна.

Америкийн талыг хурцаар шүүмжилсэн энэ дуунд мөн “Хэрэв буруутай этгээд тэмцэлдэхийг хүсч байвал бид түүнийг нам тавьж буулгаж авах болно” гэсэн утгатай үгс гардаг байна.

Гурван минут үргэлжилдэг энэ дууны дүрс бичлэгт Бээжин хотын олны анхаарал татсан газрууд гарах хооронд галын дөлөн дундаас зангидсан нударга гарч ирж байгаагаар гардаг байна.

“Худалдааны дайн болж эхлэх үеэс л ямар нэг зүйл хийхийг хүсч байсан. Саяханаас худалдааны харилцаа улам муудахад дууныхаа үгийг өөрчилсөн” гэж  дууны шүлэг зохиогч Жао Лиантиен "Блүүмбер"-т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр дууныхаа үгийг Бээжинг Японтой байлдаж байх үеийн суртал ухуулгын киноны аянд тааруулж караоке хэлбэрээр нийтэлсэн байна.

"ВеЧат"-ын олон хэрэглэгч зохиогчийг "Баатарлаг эх оронч дайчин” хэмээн нэрлэж буй юм байна. Гэхдээ Хятадын "Вейбо" гэдэг нийгмийн сүлжээний зарим хэрэглэгч болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. “Ийм санаа бодол биднийг Умард Солонгосоос дээрдэхээргүй болгоно” хэмээн нэг хэрэглэгч нь бичсэнийг хэвлэлд иш татжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Худалдааны дайн” дуу Хятадын нийгмийн сүлжээнд үзэлт ихтэй байна   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй