Шууд Chart

Даамны сонирхогчдын улсын аварга Архангайд болно

2019-05-22 16:26:40

Тус тэмцээний удирдамжийг хүргэж байна.

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.
  2. Монголын даамын холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тус аймаг дахь МДХ-ны салбар зөвлөл хамтран тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Биеийн тамир, спортын газарт болно.
  2. Бүртгэлийг 6 дугаар сарын 3-6-ны хооронд tsogoohaltar@gmail.com цахим шуудангаар хүлээн авна.
  3. 6 дугаар сарын 6-ны 14:00 цагаас хойш бүртгэхгүйг анхаарна уу.
  4. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг. Байрлах байрны үнэ хураамжийн төлбөрт багтсан.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай
  3. Оролцогчдын тооноос хамааран өргийг тоог тогтооно.
  4. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  5. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 88813381, 99795659

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Даамны сонирхогчдын улсын аварга Архангайд болно  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй