Шууд Chart

“Ирээдүйн түмэн эх”-д М.Алтан-Очирын бор даага түрүүлжээ

2019-05-22 16:54:35

2007 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа өндөр бооцоот дааганы “Ирээдүйн түмэн эх” уралдаан боллоо.

Анхны уралдаанд П.Мэндбаярын бор даага түрүүлж, автомашины түлхүүр гардаж байсан түүхтэй.

Дорнод аймгийн Чойбалсан хотноо энэ жил нэг сая төгрөгний бооцоотой зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд 40 гаруй хурдан даага уралджээ.

  1. Улаанбаатар хотын  Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын бор
  2. Төв аймгийн Алтанбулаг сумын Ганзоригийн Ганбаярын зээрд. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү уясан
  3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровын Ганбаатарын хээр. Мөн аймгийн алдарт уяач  Батмөнхийн Батхүү уясан
  4. Хөвсгөл аймгийн Галт сумын Пүрэвдоржийн хээр. Хөвсгөлийн нэрт уяач Н.Нацагдорж уясан
  5. Говь-Алтай аймгийн Халиун сумын Түмбаатарын Отгонбаярын хонгор. Аймгийн алдарт уяач Адуучийн Нямбаатар уяжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ирээдүйн түмэн эх”-д М.Алтан-Очирын бор даага түрүүлжээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй