Шууд Chart

ОУХМ Х.Болортуяа "Байгал Опен" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2019-05-23 09:22:52

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” чөлөөт бөхийн олон улсын тэмцээний 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украйн, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, гэсэн 13 орны 257 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

“Байгаль Опен” олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Х.Болортуяа "Байгал Опен" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй