Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-05-23 09:30:37

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бор нуур суманд тариалалт 80 гаруй хувьтай байна”, “Д.Тогтохсүрэн: Үндсэн хууль ирэх сарын эхээр өргөн баригдах болов уу”, “Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хот ногоон байх, эсэх нь дөрвөн мэргэжилтэн 114 цэцэрлэгчид л хамаатай юу”, “Айлгах тактик”, “Б.Азжаргал: Дахин төлөвлөлтийн хүрээнд 4000 айлын орон сууц ашиглалтад оруулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Рентген цацрагаас хамгаалах стандартыг мэдэх үү, сайд аа?”, “Н.Энхбаяр: “Сохрын орон”-д Английн түүх, хэл, соёл бүхлээрээ багтсан”, “Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тост, Тосон бумбыг ухаж буй “Сауд гоби коал транс” компанийн жинхэнэ эзэн нь “Сахал” Д.Эрдэнэбилэг”, “С.Эрдэнийг онхолдуулах “Х” төлөвлөгөө”, ““Рио тинто”-г далд уурхайтай холбоотойгоор шалгаж эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй