Шууд Chart

Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна

2019-05-23 10:22:22

Ираныг тойрсон хурцадмал нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг АНУ-ын Батлан хамгаалах яам судалж байна. Энэ тухай Пентагоны эх сурвалжийн мэдээллээс эш татан “Ройтерс” агентлаг дамжууллаа.

Хэрэв энэ хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд цэргийн үүрэг нь батлан хамгаалах болж өөрчлөгдөнө. Мөн Пентагон Ираны зүгээс ирэх аюул заналхийлэлд хамгаалалтаа чангатгах зорилгоор АНУ-ын 10 мянган цэргийн алба хаагч, түүнчлэн нэмэлт хөлөг онгоц, “Пэтриот” зенитийн пуужингийн цогцолбор зэргийн Ойрхи Дорнод руу илгээх төлөвлөгөөг Цагаан ордонд танилцуулах юм.

Одоохондоо АНУ-ын Засгийн газар энэ хүсэлтийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Пентагон нь дэлхий дахинд нэмэлт цэрэг илгээх, татах хүсэлтийг байнга л хүлээн авч, цуцалдаг гэж "ТАСС" агентлаг мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайтахыг хүсэхгүй байна гэж нэг бус удаа мэдэгдсэн. Вашингтоноос ч Ирантай зөрчилдөхийг хүсэхгүй. Гэхдээ бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхол, хүчнийг хамгаалах болно гэдгээ онцлон тэмдэглэсэн юм. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Ойрхи Дорнод руу нэмж 5000 цэргээ илгээх хүсэлт гаргасныг судалж байна  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 19:16
Америк ямар гайтай орон бэ ойрхи дорнодыг самараад хаячихлаа тэнд түүхийн ховор барилга байгууламж их ш дэ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 16:23
АМЕРИКЫН ТҮРЭМГИЙЛЭН ЭЗЛЭГЧДЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯВАЛ ЭНЭ ДЭЛХИЙ АМАР АМГАЛАН БОЛНО

Бидэнтэй нэгдээрэй