Шууд Chart

Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна

2019-05-23 10:29:10

Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа ирэх зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна. Канадын Засгийн газраас өчигдөр “Филиппин рүү хууль бусаар нийлүүлсэн их хэмжээний хог хаягдлыг ирэх зургаадугаар сарын 30 гэхэд буцааж авна” гэж мэдэгджээ.

Мөн хог хаягдлыг буцаан авчрах тээврийн компани хөлсөлсөн гэдгээ Канадын талаас мэдэгджээ. Засгийн газраас нь хог хаягдлыг буцааж тээвэрлэх, устгах зэрэгт мөнгө төлөх юм байна.

Канадын нэгэн хувийн компани 2013-2014 оны хооронд Филиппин рүү дахин боловсруулах пластик хог хэмээн чингэлэгтэй хог нийлүүлсэн байдаг. Гэвч тэр нь металл эд зүйлс, гэрийн хог хаягдлууд байсан гэж Филиппинээс гомдол гаргасан юм.

Хог хаягдлаа гадаадын улсуудад экспортлодог орнууд сүүлийн үед мухардалд орох болсныг хэвлэлүүд бичих болсон. Хятад улс л гэхэд өнгөрөгч онд ийм хог хаягдлыг дахин боловсруулахаа зогсоож хориг тавих хүртлээ пластик хогийг хамгийн ихээр импортлодог байжээ.

Бусад улсууд ч гэсэн энэ төрлийн хог хаягдлыг импортлож дахин боловсруулахаа зогсоож хатуу хориг тавих болсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй