Шууд Chart

Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

2019-05-23 10:58:40

Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 5 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой юм. Мөн дээрх сургуулиудаас хамран сурах тойргийнхоо харъяа сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх  боломжтой. Цахим бүртгэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон утсаар мэдээллэнэ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.


Чингэлтэй дүүргийн ЕБС-иуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй