Шууд Chart

Охид дандаа л онцгой байдаг...

2019-05-23 11:19:18

Залуу хосууд хуримынхаа анхны өдөр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдрийн орой нь нөхрийн эцэг эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа.

Эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ харан, нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй буцаалаа.

Тэр өдөр нь эхнэрийн эцэг эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие бие рүүгээ харан бид тохиролцсон гэж зогсоно. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлгэнэж,

-Би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ.

Нөхөр нь юу ч хэлсэнгүй, цаг хугацаа өнгөрч тэд 4 хүү, нэг охин үртэй болцгоож. Нөхөр нь шинэ төрсөн охиндоо зориулж маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив.

Баяр дууссаны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүдээ төрөхөд хийгээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийсэн шалтгааныг нь асуухад:

- "Учир нь тэр бидэнд хаалга нээж өгөх ганц үр минь шүү дээ" гэж хариулжээ. Тийм ээ охид дандаа л онцгой байдаг!


Охид дандаа л онцгой байдаг...  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй