Шууд Chart

Улсын арслан Г.Дэмүүл нэгэн удаа Мөөеө аваргыг хуурсан нь

2019-05-23 12:00:14

1962 оны улсын наадамд Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын арслан Б.Манлайжав гурвын давааны өрсөлдөгчөө тумбарайдаж нэлээд өндөр өргөөд хаяжээ. Мөөеө аварга дөрвөн уулын дунд надаас илүү бяртай хүн байдаг юмаа гээд шууд дөрвийн даваанд амалжээ.

Ам авчихаад улсын арслан Г.Дэмүүлтэй уулзаад “Танай энэ нэг шар юм чинь (Манлайжав гуай шар царайтай хүн байсан) яадаг юм би авчихлаа” гэхэд “Чи яах вэ дээ, бяртай хүн дайрчихаад л яваад өгнө биз. Харин нэг бариад зогсчих юм бол намайг цаг хорьчихдог юм шүү...” гэсэн байна.

Тэр үед Г.Дэмүүл арсланг цаг тогтооно гэдэг мөн ч бэрх л дээ. Тиймээс Мөөеө аварга сийрэг ухаантай хүн тул “Эвгүй хүн авчихлаа” гэж боджээ.

Тэгээд Мөөеө аварга гарангуутаа дайртал Б.Манлайжав арслан тосгуулаад хавирчихсан гэдэг. Ер нь Б.Манлайжав дайрсан хүнийг тосгуулж хавирахдаа аранга байж. Хурдтай дайрах тусам бүр амтай дагуулдаг. Ингэж аат аварга нэг жил түрүүлэх наадмаа өнжжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын арслан Г.Дэмүүл нэгэн удаа Мөөеө аваргыг хуурсан нь  
Үзсэн: 5782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 10:22
Ene ybdal vneheer bolson ybdal mun shvv harin abarga boloogvi bsan bj medne ymar ch bsan huliin tsets deer ochiod ter tom ulaan zoblogiig nad deer tanichih gej helsen gedeg hehe
Зочин [127.0.0.xxx] 2019-05-24 16:51
Мөнхбат аварга тэр үед 1962 онд заан цолтой байсан . Манлайжав аймгийн арслан цолтой байсан. 1962 онд Жамц арслан түрүүлсэн шиг санаж байна. Мөнхбат заан Манлайжавт тэр жил унасан байхаа. 1963 оноос Мөнхбат аварга 5 жил завсаргүй түрүүлсэн гэж бодож байна.
30 [127.0.0.xxx] 2019-05-23 21:14
Манлайжав аймгийн арслан
Хэнчбиш [127.0.0.xxx] 2019-05-23 18:05
Сайхан залж байна даа 1962 онд Мөөеэ аврага байтугаа арслан ч болоогүй байсан Манлайжав улсын цол аваагүй Дэмүүл 1969 онд арслан болсон Хэдиид ч юм заалны бариилдаанд болсон явдал байж болзошгүф
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 17:49
Дэмүүлийг
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 17:12
2уулаа ухаантай 2уулаа айхтар улс лдаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 15:29
Гарчиг ч гэж гарчиг. Дэмүүлийн нэгэн удаа гэнэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 15:20
Малайжав гэж арслан байгаагүй
setguulch [127.0.0.xxx] 2019-05-23 16:20
bitgii xutsaa xuts bsan l bna daa setguulch aldanaa gej bxgui garchig gej avarga sayaxan boltol blaa gej....
Zochin [127.0.0.xxx] 2019-05-24 22:34
Bi omnogoviin hun. Manlaijav guai olon udaa 4 davsan aimgiin arslan hun. Harin setguulch Ulsiin arslan gej buruu bichsen bna.

Бидэнтэй нэгдээрэй