Шууд Chart

Япон нэрийг бичихдээ овгийг нь эхэнд бичихийг хүсч байна

2019-05-23 12:34:57

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан япон нэрийг гадаад хэлээр бичихдээ япон хэлбэрээр нь буюу овгийг нь эхэнд бичих хүсэлт гаргахаар төлөвлөж байгаагаа "Санкей Шимбун" сонинд ярьсан байна.

Тэрбээр мөн Хятадын дарга Ши Жиньпин, Умард Солонгосын хоёр дахь удирдагч Ким Жон Ил гэх мэтээр Азийн бусад улсад ч хүний нэрийг гадаад хэлэнд овгийг нь урд нь бичдэгийг хэлж сануулсан байна.

19 дүгээр зуунд барууны соёлын нөлөөгөөр япон нэр хөрш зэргэлдээх бусад улс орныхоос өөрөөр буюу овгийг нь ард нь, нэрийг нь урд нь бичигдэх болсон байна. Үүнээс хойш нэрийг буцаан хуучин хэвээр нь буюу Япон хэлбэрээр нь бичих хүсэлтийг Японы талаас олон арван жилийн туршид гаргаж ирсэн байна.

2000 оны 12 дугаар сарын сүүлд Японы Хэлний зөвлөлөөс дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн их сургуулиудад хандан хэл соёлын ялгаатай байдлыг судлан мэдэж, Ром цагаан толгойн үсгээр ч япон нэрний овгийг нь урд нь, нэрийг нь хойно нь бичих нь зохистой хэлбэр юм гэж уриалж байжээ.

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Японы шинэ эзэн хаан Нарухитогийн үе залгамжлалаас гадна удахгүй тус улсад болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт, 2020 оны Токиогийн олимп зэрэг үйл явдлууд япон нэрийг овог, нэр гэсэн дарааллынх нь дагуу бичиж эхлэх тохиромжтой цаг үе юм гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон нэрийг бичихдээ овгийг нь эхэнд бичихийг хүсч байна   
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй