Шууд Chart

"Би сэлж чадна" усанд сэлэлтийн тэмцээн болно

2019-05-23 12:37:39

Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнийг дүүргийн Усан спорт сургалтын төвд хичээллэдэг хүүхэд, багачуулын дунд зохион байгуулах гэж байна.

Усанд сэлэлтээр хичээллэдэг хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнийг зургадугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тэмцээн 6-8 нас, 9-11 нас, 12-15 нас болон 15 нас ба түүнээс дээш гэсэн ангиллаар явагдах юм. Тэмцээний бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдах тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа ‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээнд оруулна уу гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


"Би сэлж чадна" усанд сэлэлтийн тэмцээн болно  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй