Шууд Chart

Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов

2019-05-23 12:56:06

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад төслийн Хамгаалалтын захиргаадад хүлээлгэж өгөх нийт 250.000 еврогийн дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцасны дээжээс гардуулан өгснийг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд гардууллаа.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ: “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах шинэчлэл хийж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман Улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийн мөн онцлон тэмдгэлсэн юм.

2019 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. ХБНГУ нь 1992 оноос хойш Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Хоёр улс биологийн төрөл зүйл, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Байгаль хамгаалагчид дрон, таблет GPS, галд тэсвэртэй иж бүрэн хувцастай болов  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй