Шууд Chart

Реджеп Тайип Эрдоган, Дональд Трамп нар уулзана

2019-05-23 15:55:26

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар удахгүй уулзана. Тэд Турк улсад болон ирэх сард Японд болох дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулж уулзана гэж Туркийн талын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Эрдоган Трампыг Туркад айлчлахыг урьсан. АНУ-ын Ерөнхийлөгч урилгыг хүлээн авах нааштай мэдээ ирсэн. Бид одоо уулзалтын товыг тогтохоор ажиллаж байна” гэж ярьжээ.

Энэ хоёр улсын хувьд Анкара Москвагаас "Эс-400" загварын пуужингийн систем худалдаж авахаас үүдсэн төвөгтэй харилцаатай байгаа. Вашингтон Оросоос зэвсэг авах Туркийн шийдвэрийг НАТО-гийн гишүүн улсын хувьд няцааж, АНУ-ын "F35" байлдааны онгоц худалдан авах төлөвлөгөөнд нь хориг тавина гэж анхааруулж байгаа юм.

Харин Турк АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт хийж, зэвсгийн наймаатай холбоотой хоригоос Дональд Трампын нөлөөгөөр зайлсхийх боломжтой гэж найдаж байгаа тул энэ уулзалтад хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байна гэж "Ройтерс" мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Реджеп Тайип Эрдоган, Дональд Трамп нар уулзана   
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй