Шууд Chart

Хэнтий аймагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

2019-05-23 16:19:55

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ.

Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр түймрийн голомт руу явжээ.


Хэнтий аймагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй