Шууд Chart

Дотоодын цэргийн штабаас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2019-05-23 16:17:10

Дотоодын цэргийн штабын даргын баталсан хөтөлбөрийн дагуу анги, байгууллагын сургалт, соёл хүмүүжлийн ажил хариуцсан 28 алба хаагчийг хамруулсан сургалт, зөвлөгөөн Дотоодын цэргийн 05 дугаар ангид эхэллээ. 

Сургалт, зөвлөгөөнөөр анги, байгууллагын сургалт, соёл хүмүүжлийн ажил хариуцсан албан тушаалтнуудад  алба хаагчдын албаны хандлагыг  сайжруулж төлөвшүүлэх, сэтгэл зүйн байдалд тандалт судалгаа хийх, сургалтыг үр дүнтэй явуулах арга зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, харилцан туршлага солилцох, анхаарах асуудлаа харилцан хэлэлцэж тодорхойлох зорилготой юм.

Сургалт, зөвлөгөөнийг  Монгол Улсын Боловсролын Их сургууль, Монголын менежерийн карьерийн институт зэрэг байгуулагуудтай хамтран зохион байгуулж байна.


Дотоодын цэргийн штабаас сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй