Шууд Chart

Жан-Клод Юнкер: Их Британи ЕХ-ноос гарах хугацаагаа байнга хойшлуулдгаас залхаж байна

2019-05-23 16:29:57

Евро комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Их Британи улсын Европын холбооноос гарах хугацаагаа байнга хойшлуулдгаас залхаж эхэлснээ “Си-Эн-Эн” сувагт мэдээлжээ. Тэрбээр Лондоныг энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт дахин явуулбал сайшаана гэдгээ нэмж хэлсэн байна.

Гэхдээ бүх нийтийн санал хураалтын үр дүн өмнөхөөс эрс ялгаатай гарна гэж найдахгүй байна гэж Жан-Клод Юнкер тэмдэглэжээ. Европын холбооны орнууд Их Британи улсад "Брексит"-ийн асуудлыг хэрхэхийг зөвхөн ажиглах нь үлдээд байна гэж тэрбээр хэлсэн байна.

Евро комиссын тэргүүн Евро парламентын сонгуультай холбоотойгоор "Брексит"-ийн асуудлаар хийх зөвшилцлийн хугацааг дахин хойшлуулахыг хүсэхгүй байна. Евро комисс нь 2016 онд Их Британийг хамарсан Европын холбооноос гарах кампанит ажилд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 21-нд "Брексит"-ийн асуудлаарх зөвшилцлийн шинэ хувилбар гаргаснаа танилцуулсан. Энэ үеэрээ тэрбээр парламентын гишүүдэд "Брексит"-ийн асуудлаар давтан санал хураах боломжтой. Үүний тулд Брюссельтэй хэлэлцээрийн явцад хүрсэн зөвшилцлийг дэмжих шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Жан-Клод Юнкер: Их Британи ЕХ-ноос гарах хугацаагаа байнга хойшлуулдгаас залхаж байна   
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй