Шууд Chart

Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах зарлиг нийтлэгджээ

2019-05-23 16:35:09

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах, долоодугаар сарын 21-нд парламентын ээлжит бус сонгууль явуулах тухай зарлиг төрийн “Урядовый курьер” сонинд нийтлэгджээ. Энэ нь зарлиг хүчин төгөлдөр болсныг илтгэж байгаа юм.

Владимир Зеленский Украины парламентыг тараах, ээлжит бус сонгууль явуулах баримтад тангараг өргөснийхөө маргааш нь буюу тавдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм.

Дээд радыг тараах болсон шалтгаанаар парламентын эвсэл 30 хоногоос дээш хугацаанд үйл ажиллагааг явуулаагүйг нэрлэжээ. Зеленский зарлигт гарын үсэг зурсныхаа дараа парламентын тэргүүн Андрей Парубийд лхагва гарагт ардын депутатын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Радын ээлжит бус хурал хуралдуулах хүсэлт гаргасан юм. Гэвч парламентын гишүүд энэ сарын 22-нд хэлэлцэх асуудалдаа Ерөнхийлөгчийн хуулийн төслийг оруулахаас татгалзсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах зарлиг нийтлэгджээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй