Шууд Chart

“Монгол Улсын эрчим хүчний салбарын техникийн хүчин зүйл” сэдэвт олон улсын семинар боллоо

2019-05-23 17:17:37

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд “Монгол Улсын эрчим хүчний салбарын техникийн хүчин зүйл” сэдэвт олон улсын семинар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК дээр боллоо. Энэхүү арга хэмжээг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан бөгөөд эрчим хүчний үйлдвэр компаниудын төлөөлөл 100 гаруй хүн оролцсон байна.

“Монгол Улсын эрчим хүчний салбарын техникийн хүчин зүйл” сэдэвт олон улсын семинарт Нийдэрхаймын Их сургуулийн доктор, профессор Ёрг Майер,  Килийн цахилгаан станцын ашиглалтын албаны дарга Аксел Бёме,  “Бенхсхайм инженеринг” ХХК-ийн Ерөнхий менежер, доктор Карстен Брикманн, “Энерсити” ХХК-ийн Худалдан авалт болон стратегийн хөгжлийн хэлтсийн дарга Михаэл Кранц, Берлин хотын “Энерко” ХХК-ийн төлөөлөгч Герберт Франшланд, “Энерсити” компанийн харьяа “Дулааны шийдэл” ХХК-ийн Ерөнхий менежер Манфред Шюле тэргүүтэй гадны төлөөлөгчид оролцож сайн туршлагаасаа хуваалцсан юм.

Зөвлөгөөнд оролцогч гадны төлөөллүүд дулааны цахилгаан станцын эдийн засгийн үр нөлөө, зардлын хувиарлалт болон дулааны өртөг зардал, түүнийг тооцох аргачлал зэрэг  сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.

Тухайлбал, “Энерсити” компанийн харьяа “Дулааны шийдэл” ХХК-ийн Ерөнхий менежер Манфред Шюле “Хамбург хотын зүүн хэсэг дэх орон сууцны шинэ бүсийг эрчим хүчээр хангах төсөл“ сэдвээр илтгэл тавьж, дулааны эрчим хүчний  хэмнэлт, биомасс түлштэй дулаан үйлдвэрлэх байгууламж, эрчим хүчний удирдлагын төвийн зохион байгуулалт зэрэг сонирхолтой мэдээлэл өгсөн юм.

Мөн “Энерсити” ХХК-ийн Худалдан авалт болон стратегийн хөгжлийн хэлтсийн дарга Михаэл Кранц ын “Герман улсын ДЦС–ийн үйлдвэрлэлийн өртөг хуваарилах аргыг Монголын нөхцөлд ашиглах боломжтой юу?” сэдэвт илтгэл семинарт оролцогчдын анхаарлыг татаж байлаа.


“Монгол Улсын эрчим хүчний салбарын техникийн хүчин зүйл” сэдэвт олон улсын семинар боллоо  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй