Шууд Chart

Тод манлай уяач Д.Онон төрийн наадамд морь айрагдуулаад 30 дахь зунтайгаа золгож байна

2019-05-24 11:02:28

Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон 1989 оны улсын баяр наадамд зээрд халзан зүстэй их насны хурдан хүлгээ аман хүзүүдүүлж, өмөө нээж байсан билээ.

Тэгвэл түүнээс хойш энэ жил 30 дахь зунтайгаа золгож байна. Энэ хугацаанд тэрбээр 1998 онд өлгөр ухаа үрээгээ төрийн наадамд түрүүлгэсэн цагаас эхлэн өнөөг хүртэл завсаргүй улсын баяр наадамд морь айрагдуулж түрүүлүүлж байна.

Түүний нэрээр болон хүүгийнх нь уясан, зөвлөсөн, гал уяанаас нь айрагдсан амжилт мөн нэмэгдэнэ.

Иймд эрхэм уяач энэ жил 30 дахь улсын баяр наадмаа нижгэр амжилтаар угтах биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тод манлай уяач Д.Онон төрийн наадамд морь айрагдуулаад 30 дахь зунтайгаа золгож байна  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-24 15:13
amjilt

Бидэнтэй нэгдээрэй