Шууд Chart

"Фэйсбүүк" компани 3 тэрбум хуурамч хаяг устгажээ

2019-05-24 13:32:51

"Фэйсбүүк" компани 3 тэрбум хуурамч хаяг устгасан гэдгээ мэдэгдлээ. Компани пүрэв гарагт мэдээлэл хийж, энэ оны эхний гурван сарын байдлаар "Фэйсбүүк"-ийн 3 тэрбум хуурамч хаяг устгасан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс өндөр үзүүлэлт юм гэдгийг ч хэлжээ.

2018 оны эхний гурван сард нийгмийн сүлжээний энэ компани 1.2 тэрбум хуурамч хаяг устгаж байжээ. Албаны хүмүүсийн хэлснээр хуурамч хаяг ингэж ихээр өссөн явдал нь “Нэг дор олон хаяг нээж халдлага үйлдэх гэсэн болхи үйлдэлтэй холбоотой” гэсэн байна.

Гэхдээ халдлагын цаад санаа зорилгыг дурдаагүй байна. Тэд хуурамч хаягуудын дийлэнхийг тусгай программаар үүсгэснээс нь хойш хэдхэн минутын дотор устгасан гэжээ.

Үүгээр ч зогсохгүй бусдыг доромжилсон, зүй бус пост буюу сэтгэгдлүүдийг "Фэйсбүүк" компани устгасан байна. Ийм төрлийн нийт 33 сая сэтгэгдлийн 19 сая нь насанд хүрэгчдэд зориулсан байсан бол зургаан сая нь алан хядах үйл ажиллагааг дэмжсэн, дөрвөн сая нь арьсны болон шашны үзэн ядсан үг хэллэгтэй сэтгэгдэл байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

"Фэйсбүүк" компани 3 тэрбум хуурамч хаяг устгажээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй