Шууд Chart

АНУ-ын нэрт продюсер Харви Вайнштейн өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байна

2019-05-24 13:38:56

Бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдсон АНУ-ын нэрт продюсер Харви Вайнштейн “Вайнштейн компани”-ийнх нь эсрэг хэрэг үүсгэсний дараа зээлдэгч, хохирогчдод 44 сая ам.доллар төлөх санал гаргалаа. Энэ тухай “Уолл Стрит Жоурнал” пүрэв гарагт мэдээлсэн байна.

Продюсерийн компани дампуурсан асуудлаарх шүүх хуралдааны үеэр Вайнштейний өмгөөлөгчид хохирсон эмэгтэйчүүд, зээлдэгчид, мөн компанийн удирдлагууд болон ажилтнуудад 30 сая орчим ам.долларын нөхөн олговор олгох санал гаргасан байна. Мөн 14 сая ам.долларыг Вайнштейний туслахууд, удирдлагад нь ажилладаг байсан хүмүүст шүүхийн зардал болгон өгөхийг санал болгожээ.

Энэ санал нь ирэх зургаадугаар сард хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болох шүүх хуралдаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж “Уолл Стрит Жоурнал” мэдээлж байна. Энэ шүүх хурлаар продюсер Вайнштейний бэлгийн дарамтад өртсөн гэх эмэгтэйчүүдийн мэдүүлгийг сонсох юм.

“Нью-Йорк таймс” сонин 2017 оны 10 дугаар сард Холливудын нэрт продюсер Харви Вайнштейнийг олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх материалыг нийтэлсэн юм. Тэрбээр 30 жилийн турш залуу жүжигчин бүсгүйчүүд болон компанийнхаа эмэгтэй ажилтнуудыг дарамталж, карьер өсөхөд нь тусална гэж дотно харьцаанд ордог байсан гэнэ. Энэ мэдээлэл гарснаас хойш Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Сальма Хайек, Ума Турман нарын алдартай жүжигчдийг оролцуулаад 80 гаруй эмэгтэй түүний дарамтад өртөж байснаа зарласан байна. Харин Вайнштейн өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын нэрт продюсер Харви Вайнштейн өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байна  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй