Шууд Chart

“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно

2019-05-24 13:44:15

Оны шилдэг яруу найрагч тодруулдаг “Болор цом-37” наадам энэ жил нийслэлийн Багануур дүүрэгт болохоор тогтжээ.

2020 онд “Багануур” ХК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиох тул үүнд зориулж тус дүүргийн ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна.  

Мөн орон нутагт дээрх наадмыг зохион байгуулснаар нийслэлээс алслагдмал иргэдийг зохиолч, яруу найрагчидтай улам ойртуулах боломж олгож байгаа юм.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Говьсүмбэр аймагт болоход яруу найрагч Б.Баттулга түрүүлж, Би.Баярсайхан аман хүзүүдсэн бол гутгаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж шалгарсан билээ.

Мөн Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж шүлгэн хүлгээ сойсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
болд [127.0.0.xxx] 2019-05-24 22:55
сайн уу . хэзээ вэ

Бидэнтэй нэгдээрэй