Шууд Chart

Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа

2019-05-24 13:46:30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Цахиур Төмөр” компанитай хамтран “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяныг зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна.

Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарт сүрьеэгийн халдварын өнөөгийн байдал, оношлогоо эмчилгээ, халдвар авсан тохиолдолд өвчлөхгүй байх болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл мэдлэг олгох сургалтыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй эмч, нийгмийн ажилтан хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан эмч, нийгмийн ажилтан нар багш, эцэг эхчүүдэд амралтын хугацаанд хүүхдийг чийрэгжүүлэх даалгавар өгөн намар болон өвөл ихээр тохиолддог амьсгалын замын халдвар, түгээмэл тохиолдож байгаа сүрьеэгийн халдвараас сэргийлэх болон өвчлөлийн тоог бууруулахад чиглэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм.

Агаарын бохирдол, хүн амын нягтаршил их байгаа өнөө үед хүүхдийн дархлааны тогтолцоог хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэллээ. Манай улсад жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10% орчмыг эзэлж байна. Дэлхийн дундаж 7.1 хувь байна. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй