Шууд Chart

"Healing Art" олон улсын урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төлөөлөгчид оролцож байна

2019-05-24 14:43:46

Хөвсгөл аймаг БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.

2016 онд Хөвсгөл аймгийн 14 эмч БНСУ-ын Тэжон хотын Конян их сургуулийн эмнэлэгт дадлага хийж мэргэжил дээшлүүлж, 2017 онд Со-гу дүүргийн эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж, 80 гаруй сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис зэргийг олгосон байна.

Со-гу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн Засаг дарга Жан Жун Тэ-гийн урилгаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сард албан ёсны айлчлал хийсэн ба 2019 онд хоёр талын хамтарсан гурван томоохон ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын урлагийн наадамд (Healing Art Festival) Өвөрхангай аймаг гурав дахь жилдээ оролцож байгаа ба энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах наадамд Өвөрхангай аймгаас 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож улс, аймаг, орон нутгаа сурталчилж байна. Со-гу дүүргийн уран сайханчид энэ оны долоодугаар сард Хөвсгөл аймагт дөрвөн удаагийн тоглолт хийнэ. 


"Healing Art" олон улсын урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төлөөлөгчид оролцож байна  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй