Шууд Chart

Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын төслийн хэлэлцүүлэг боллоо

2019-05-24 17:36:32

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.1.3 дахь заалтад ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх, Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Ноолуур” хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтад ноолуурын бүрэн боловсруулалтын төвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, 4.1.6-д угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан шийдвэрлэх” гэж заасан.

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг боловсруулан, холбогдох талуудаар хэлэлцүүлэх ажлыг Монголын ноос, ноолуурын холбоо, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, судлаачид оролцлоо.

Оролцогчдын зүгээс ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд техникийн зохицуулалтыг дэмжиж, анхаарах зүйлүүд дээр харилцан санал солилцов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй