Шууд Chart

“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2019-05-25 10:23:28

Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнг хамтран байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байна.

Тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчдын тоо, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаа ба дотоодын аялагч, амрагчдад зориулсан лекц, хэлэлцүүлэг болон энэ жил аялахаар төлөвлөж буй газар түүнтэй холбоотой маршрутын цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээг авах боломжтой юм.

Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, үнэ болон бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, гадаадад аялуулагч тур оператор компаниудын бүтээгдэхүүн, клуб сайн дурын нэгдлийн танилцуулга зэргийг сонирхох боломжтой.

Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиад, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубууд, аян хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг үй ажиллагаа эрхлэгч байгууллага, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс оролцож байна.

 


“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй