Шууд Chart

“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2019-05-25 19:17:21

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ.

 Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МУ-ын ерөнхий  сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаныхан оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаатай танилцаж,  үйлдвэрлэгчдийн саналыг сонссон юм.

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний 120 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулагдах юм. Үүнд:

  1. Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
  2. Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
  3. “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг;
  4. Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
  5. Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
  6. Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”;
  7. Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
  8. Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
  9. “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг;

 


“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа эхэллээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй