Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад айлчилж байна

2019-05-26 11:50:51

АНУ-ын ерөнхийлөгч 4 өдөр үргэлжлэх төрийн айлчлал хийхээр Япон улсад бямба гарагийн үдээс хойш  хүрэлцэн ирээд байна. Тэрээр, Японы зорих нислэгийнхээ өмнө “АНУ-ын нэрийн өмнөөс би Япон улсын эзэн хаанаас хүндэтгэл хүлээхийг хүсч байна, мөн Японы ерөнхий сайд найз Абэ Шинзотой цэргийн болон худалдааны асуудлаар хэлэлцэнэ” хэмээн твиттерт ээ бичсэн байна.

Энэ талаар Японы хэвлэлд “Америкийн ерөнхийлөгч Япон улстай худалдааны тал дээр аль болох хурдан эвлэрэхийг чармайж байна, Трамп Абе хоёр Америкийн Хятадтай хийж байгаа худалдааны дайны талаар болон урлагийн технологийн талаарх маргааны тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна” гэж мэдээлж байгаа юм. Мөн тэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, зогсонги байдалд ороод байгаа цөмийн зэвсэглэлийг устгах яриа хэлэлцээний талаар ярилцах аж.

Нөгөөтэйгүүр Америкийн ерөнхийлөгч Ирантай холбоотой сөргөлдөөнөө зохицуулж хурцадмал байдлыг арилгах шахалтад ороод байгааг Японы хэвлэлд бичжээ.  Үүнтэй холбоотойгоор АНУ Японы ерөнхий сайд Абе Шинзогийн Иран улсад хийж магадгүй байгаа айлчлалын тухайд ямар байр суурьтай байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Айлчлалын үеэр буюу өнөөдөр Трамп Абе Шинзотой гольф тоглосныхоо дараа, Сумогийн хаалтын өдрийн барилдаан үзэж, ялагчид тусгай цомыг гардуулах юм байна. Даваа гарагт тэрээр Японы шинэ эзэн хаан Нарухито болон хатан Масако-той уулзана. Ингэснээр Доналд Трамп, шинэ хаантай уулзсан гадаадын анхны төрийн тэргүүн болох юм.


АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад айлчилж байна  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй