Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2019-05-26 15:47:26

Малчид, иргэдэд зоиулсан мэдээ: Маргааш ихэнх нутгаар дулаарах боловч 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.

2019 оны 05 дугаар сарын 26-ны 20 цагаас 05 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-3 хэм хүйтэн, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 1-3 хэм хүйтэн, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө дулаарч 22-24 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй