Шууд Chart

Гурван үеийн дөрөвдүгээр чуулга уулзалт Орхон аймагт эхэллээ

2019-05-26 16:57:24

Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа гурван үеийн дөрөвдүгээр  чуулга уулзалт Орхон аймагт боллоо. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар  нарын удирдлагууд оролцсон юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гурван үеийн дөрөвдүгээр чуулга уулзалт Орхон аймагт эхэллээ  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй