Шууд Chart

БНСУ-д хөнгөлөлттэй суралцах боломжтой болов

2019-05-27 16:07:36

Өвөрхангай аймаг, БНСУ-ын "Дэжин" их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгуулж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, "Дэжин" их сургуулийн гадаад харилцаа хариуцсан төвийн дарга Квон ху нар тус санамж бичгийг үзэглэлээ.

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадад их, дээд сургуульд сургаж, мэргэжил эзэмшүүлэх сонирхол нэмэгдсэн. Үүнийг зуучлалын компаниуд ашиглаж, зуучилж өгөх нэрийдлээр тэднээс өндөр хөлс авч эцэг эх, хүүхдүүдийг санхүүгийн дарамтад оруулж буй бодитой жишээ амьдралд олон тохиолдож байна.

Дээрх санамж бичгийг байгуулснаар Дэжин их сургууль нь Өвөрхангай аймгаас бүрэн дунд сургууль төгссөн сурагчдыг 30-70 хувийн хөнгөлттэй суралцах боломжийг бүрдүүлж,  тус сургуульд суралцах хүсэлтэй хүүхдийн визийг хурдан, шуурхай гаргахад Элчин сайдын яамтай хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Монгол Улсад чанаргүй хувийн их, дээд сургууль олон байна. Эдгээрт суралцаж, эцэг эхийнхээ хамаг мөнгийг үр ашиггүй зарцуулж эцэст нь ажлын байргүй үлдэж байгаа жишээ цөөнгүй байна. Тиймээс гадаадад хөнгөлттэй боловсрол эзэмшиж, хэл сурах нь тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал илүү баталгаатай” гэж онцлов.

Дэжин их сургууль нь Сөүлээс 25 км зайд байрладаг, 10500 оюутантай, 500 гаруй багш, ажилтантай, 50 орчим чиглэлээр бакалвар, магистр, докторын зэрэг олгодог БНСУ-ын томоохон их, дээд сургуулийн нэг ажээ. 

 

 

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


БНСУ-д хөнгөлөлттэй суралцах боломжтой болов   
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-11 14:46
Хэрхэн яаж бүртгүүлэх талаар мэдээлэл өгөөч

Бидэнтэй нэгдээрэй