Шууд Chart

Дэлхийн хамгийн хүчтэй 20 авто машин

2019-05-29 12:41:29

Карл Бенз 1885 онд анх патенттай авто машин зохион бүтээснээс хойш хүн төрөлхтөн гайхалтай загвартай, тав тухтай, хурдан, хүчтэй гэх мэт маш олон төрлийн авто машиныг зохион бүтээсэн байдаг. Тэр дундаа 19 дүгээр зуунд зөвхөн төсөөлөл төдий л байсан маш их хүчтэй авто машинууд сүүлийн жилүүдэд олноор үйлдвэрлэгдэх болсон. Ингээд уншигч та бүхэнд дэлхийн хамгийн хүчтэй 20 авто машиныг танилцуулъя.

20. Ламборжин Авентадор LP1250-4 Мансори Карбонадо /2013 он/

- Дээд хурд: 380 км/цаг
- Хүч: 1250 морины хүчтэй
- Үнэ: 1 сая 450 мянган доллар

19. SSC Ултимейт Аэро ТТ /2009 он/

- Дээд хурд: 412 км/цаг
- Хүч: 1287 морины хүчтэй
- Үнэ: 740 мянган доллар

18. HTT ЛоКус Плетор LC-1300 /2008 он/

- Дээд хурд: 378 км/цаг (0-100 км/цаг хүртэл 2.8 секунд зарцуулдаг)
- Хүч: 1300 морины хүчтэй
- Үнэ: 660 мянган доллар

17. Торойдион 1MW концепт /2016 он/

- Дээд хурд: 400 км/цаг (дээд хурдаа авахад ердөө 11 секунд зарцуулдаг)
- Хүч: 1341 морины хүчтэй
- Үнэ: Уг машины үнэ нь хараахан тогтоогдоогүй бөгөөд 1.5- 3.5 сая долларын хооронд байх магадлалтай аж.

16. Бугатти Вэерон Мансори Эмпаер Эдишн /2013 он/

- Дээд хурд: 429 км/цаг (0-100км/цаг хүртэл 2.4 секунд зарцуулдаг)
- Хүч: 1350 морины хүчтэй
- Үнэ: 3 сая доллар

15. SSC Туатара /2011 он/

- Дээд хурд: 482.8 км/цаг (0-100км/цаг хүртэл 2.5 секунд дотор хурдалдаг)
- Хүч: 1350 морины хүчтэй
- Үнэ: 1 сая доллар орчим

14. Коэнигсегг Агера Финал Эдишн /2017 он/

- Дээд хурд: 458 км/цаг
- Хүч: 1360 морины хүчтэй
- Үнэ: 7.7 сая доллар

13. Коэнигсегг 1 /2014 он/

- Дээд хурд: 430 км/цаг (0-100 км/цаг хүртэл 2.5 секундэд хурдалдаг)
- Хүч: 1340 морины хүчтэй (1340 кг жинтэй)
- Үнэ: 2 сая 850 мянган доллар

12. Римак Концепт Эс /2016 он/

- Дээд хурд: 365 км/цаг (зөвхөн цахилгаанаар ажилладаг)
- Хүч: 1384 морины хүчтэй
- Үнэ: 1 сая доллар орчим

11. 9ff F97 А-Макс /2013 он/

- Дээд хурд: 403 км/цаг (0-100км/цаг хүртэл 2.4 секундэд хурдалдаг)
- Хүч: 1400 морины хүчтэй
- Үнэ: 1 сая доллар орчим

10. 9ff GT9 Vmax /2012 он/

- Дээд хурд: 436 км/цаг (0-100 км/цаг хүртэл 3.1 секундэд хурдалдаг)
- Хүч: 1400 морины хүчтэй
- Үнэ: 1 сая 170 мянга орчим доллар

9. Ниссан GT-R Свитцер R1K-X Улаант Катана /2013 он/

- Дээд хурд: 248 км/цаг (0-100км/цаг хүртэл 2.5 секундэд хурдалдаг)
- Хүч: 1400 морины хүчтэй
- Үнэ: 270 мянган орчим доллар

8. Хеннеси Веном GT Спайдер /2016 он/

- Дээд хурд: 440 км/цаг
- Хүч: 1473 морины хүчтэй (0-100 км/цаг хүртэл 2.5 секундэд хурдалдаг)
- Үнэ: 1 сая 300 мянган орчим доллар

7. Бугатти Чирон /2016 он/

- Дээд хурд: 500 км/цаг орчим
- Хүч: 1500 морины хүчтэй
- Үнэ: 2 сая 600 мянга орчим доллар

6. Ниссан GT-R AMS Альфа 12 /2011 он/

- Дээд хурд: 382.16 км/цаг (0-100 км/цаг хүртэл 3.2 секундэд хурдалдаг)
- Хүч: 1500 морины хүчтэй
- Үнэ: 260 мянга орчим доллар

5. Ламборжин Авентадор Мансори Компетишн /2014 он/

- Дээд хурд: 370 км/цаг (0-100 км/цаг хүртэл 2.1 секундэд хурдалдаг)
- Хүч: 1600 морины хүчтэй
- Үнэ: 2 сая орчим

4. Мерседес-Бенз SLR МакЛарен V10 /2010 он/

- Дээд хурд: 334 км/цаг (0-100 км/цаг хүртэл 3.1 секундэд хурдалдаг)
- Хүч: 1600 морины хүчтэй
- Үнэ: 950 мянга орчим доллар

3. Ламборжин Авентадор LP1600-4 Мансори Карбонадо GT /2014 он/

- Дээд хурд: 370 км/цаг (0-100 км/цаг хүртэл 2.1 секундэд хурдалдаг)
- Хүч: 1600 морины хүчтэй
- Үнэ: 2 сая доллар

2. Коэнигсегг Регера /2016 он/

- Дээд хурд: 410 км/цаг (0-100 км/цаг хүртэл 2.7 секундэд хурдалдаг)
- Хүч: 1790 морины хүчтэй
- Үнэ: 1 сая 900 мянган доллар

1. Араш AF10 Хайбрид /2017 он/

- Дээд хурд: 323 км/цаг (0-100км/цаг хүртэл 2.9 секундэд хурдалдаг)
- Хүч: 2080 морины хүчтэй
- Үнэ: 493.592 доллараас 1.692.144 доллар хүрдэг байна.


Дэлхийн хамгийн хүчтэй 20 авто машин  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
GTR [127.0.0.xxx] 2019-05-29 15:41
shaaal hudlaa medeelel bna

Бидэнтэй нэгдээрэй