Шууд Chart

Йоэль Ромеро хохирлоо 27 сая ам.доллараар барагдуулна

2019-05-30 14:02:48

UFC-ийн дунд жингийн шилдэгүүдийн нэг Йоэль Ромеро спортын нэмэлт бүтээгдэхүүн хийдэг “GoldStar” компаний эсрэг гаргасан гомдлоо өөрийнхөө талд шийдүүлж, 27 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсныг түүний төлөөлөгч Абрахам Кауэ мэдэгдлээ. Тодруулбал 2016-нд “USADA” Ромерогоос тэмцээний бус үеэр авсан шинжилгээгээр хориотой бодис илэрсэн ч түүний багийнхан үл зөвшөөрч, спортын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээс болж шинжилгээний хариу ийм гарлаа гэж үзсэн байна. Мөн Ромерог найман сарын хугацаанд тулалдах эрхийг түдгэлзүүлж байв.  

Гэсэн хэдий ч Ромеро “USADA”-гаас гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаж байсан нь өнөөдөр шүүх нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүнд хориотой бодис байсан ч шошгон дээр бичээгүйн улмаас хэрэглэгч төөрөгдөж, улмаар хохирсон гэж үзэн шүүх “GoldStar” компанийг буруутгажээ.

  1. Ромерогийн нэр хүндийг унагаасны хохирол 3 сая ам.доллар
  2. Санхүүгийн хохиролд 3 сая ам.доллар
  3. Сэтгэл санааны хохиролд 3 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гарчээ. Мөн энэхүү мөнгөн дүнг гурав дахин нугалж нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь Йоэль Ромерогын хэтэвчийг 27 сая ам.доллараар зузааллахаар болов.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Йоэль Ромеро хохирлоо 27 сая ам.доллараар барагдуулна   
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй